no image
"БАГШ НАРЫН БАЯР"-ын арга хэмжээ зохион байгуулав
2025-10-22
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн боловсролын салбарынхан Дэлхийн багш нарын 31, “Монголын багш нарын 59 дэх өдөр”-ийг тохиолдуулан “Баярын хурал” зохион байгууллаа. Баярын хурлыг аймгийн Засаг дарга М.Амарсанаа нээж Монгол улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэллээ. 

 

 

Засаг дарга М.Амарсанаа: Боловсролын салбарын нийт багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж тус салбарт хийж хэрэгжүүлэх ажил, бодлого зорилтын талаар мэдээлэл өглөө. Мөн: -Улс орны эдийн засаг, аймгийн төсөв нэмэгдвэл “ШИЛДЭГ БАГШ”-ийн тоог нэмэгдүүлнэ. -Багшийн хөгжилд онцгой анхаарч гадаадад богино, дунд хугацаагаар мэргэжил дээшлүүлэх ажлыг эхлүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв. 

 

 

Энэ үеэр аймгийн Боловсролын газрын дарга Д.Цэрэндаваа: 2024-2025 оны хичээлийн жилийн ололт амжилт, үр дүн, онцлох ажлаа тайлагналаа. Дараагаар нь эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн нэр бүхий багш нарт төрийн дээд одон медаль, салбарын болон аймаг, орон нутгийн хүндтэй шагналыг гардуулж баяр хүргэв. 

 

 

Мөн өнгөрсөн хичээлийн жилд амжилт гаргасан гаргасан сургууль, цэцэрлэг, анги хамт олныг журмын дагуу шагнаж урамшууллаа. Үүнээс гадна: Бэлтгэсэн сурагч нь мэргэжлийн хичээлийн олимпиад, элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан багш нар, анги хамт олон, шилдэг дотуур байрыг шалгаруулан урамшуулав. Баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, зарим төлөөлөгчид, аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, салбар байгууллагын удирдлагууд оролцож шагнал гардуулаа.