no image
Баруун бүсийн "ШИЛДЭГ СТАРТ-АП" Ховд аймагт болж байна
2025-10-22
noimage
Цаг үеийн мэдээ

Бүсийн хэмжээний хөгжлийн зорилго, чиглэлд нийцсэн, шинэ технологи, инновацад суурилсан шинэлэг санал санаачилгыг дэмжих, гарааны бизнесүүдийг ногоон ажлын байр болгон хөгжүүлэх, залуу энтрепренерүүд болон бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулах, дэвшилтэт шийдлүүдийг аймаг, орон нутагт нутагшуулахад арга хэмжээний зорилгоор бүсийн хэмжээний “ШИЛДЭГ СТАРТ-АП” шалгаруулах арга хэмжээг Ховд аймагт зохион байгуулж байна. 

 

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Старт ап Монгол ТББ, баруун таван аймгийн ХХҮГ-тай хамтран зохион байгуулж буй арга хэмжээнд аймгаасаа шалгарсан 15-34 насны 30 орчим залуус оролцож байна. 

 

 

Өчигдөр /2025.10.07/ сургалтаар эхэлсэн тус арга хэмжээний нээлтийг өнөөдөр /2025.10.08/ зохион байгуулав. Арга хэмжээг Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа нээж шилдэг бизнес санаагаараа өрсөлдөж буй залууст амжилт хүслээ. Маргааш /2025.10.09/ баруун бүсийн “шилдэг старт-ап”-ын эздийг тодруулж шагнал гардуулна.