Тулгар төрийн 2234 жил, -Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, -Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, -Ардын хувьсгалын 104 жил, -Ардчилсан хувьсгалын 35 жил, -Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын "Өсвөрийн бөхийн барилдаан"-ыг Үндэсний бөхийн салбар хорооноос амжилттай зохион амжилттай байгуулав.
Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдлаа.
Тус барилдаанд Чандмань сумын харьяат, Аварга лицей сургуулийн сурагч Д.Мөнхсүлд түрүүлж, Мөст сумын харьяат, сурагч Б.Санжаадамбажав үзүүрлэлээ. Харин Чандмань сумын харьяат, сурагч М.Мөрөн мөн Чандмань сумын харьяат, Цаст-алтай цогцолбор сургуулийн сурагч Д.Шинэзаяа нар их шөвөгт шалгарав. Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Л.Энхбаяр, М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нар гардуулан өгч баяр хүргэлээ.