no image
“Өв уламжлалаа өвлүүлье” цахим уралдааны дүн гарлаа
2021-11-2
noimage
Соёл урлаг, спорт
Уртын дууны уужим тавиун аялгуу, хөг эгшгийн өргөн цараа, өвөрмөц намба төрхийг өвлүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, уртын дуучдыг урамшуулан, алдаршуулах зорилгоор олон улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Ахмадын хороо хамтран зохион байгуулсан “Өв уламжлалаа өвлүүлье” цахим уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдааны дүн гарлаа. Цахим уралдаанд нийт 35 оролцогч бичлэгээ ирүүлсэн юм. Оролцогчдын бүтээлийг аймгийн Хөгжимт драмын театрын Найрал дууны ангийн багш МУСТА Б.Цэнд-Аюуш, уртын дуучин МУСТА Б.Мэндээ, уртын дуучин МУСТА Ц.Бадамсамбуу болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Бямбасүрэн нарын ажлын хэсэг  удирдамжийн дагуу шүүлээ. Шаардлага хангасан 12 бүтээлээс шалгаруулахад: • 1 дүгээр байрыг Манхан сумаас оролцогч Г.Поовон, шавь М.Бадарууган-500 000 төг • 2 дугаар байрыг Чандмань сумаас оролцогч Р.Даваажав, шавь Н.Мөнхжин-400 000 төг • 3 дугаар байрыг Мөст сумаас оролцогч Л.Нарангэрэл, шавь Б.Гал-Од-300 000 төг • Тусгай байранд Манхан сумаас оролцогч Б.Хашхүү, шавь М.Даваадалай-150 000 төг, мөн Г.Эрдэнэбүрэн, шавь А.Бямбазул-/ 150 000 төг/ нар тус тус эзэллээ. Уралдааны удирдамжид зааснаар оролцогч ахмад настнууд 25-аас доош насны гарын шавийн хамт өөрийн сонгосон уртын дуугаар оролцох ёстой байснаас 8 оролцогчийн шавь 25-аас дээш настай, 14 оролцогч ганцаараа дуулсан бичлэгээ ирүүлсэн тул шалгаруулалтанд оруулаагүй болно.