no image
Үйлдвэрлэл байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэхийг зорьж байна.
2019-4-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Орон нутагт үйлдвэрлэл байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх асуудал бидний нэг чухал зорилт юм. Тиймээс өнгөрсөн онд УБ хотноо “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН” зохион байгуулсан. Үүний үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Булган суманд БНХАУ-ын ШУӨЗОрны Аньхуй мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес зөвлөл, ЛЮ-ДА-ДИ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Махны үйлдвэр байгуулагдаж байна. Булган суманд ажиллахдаа “БУЛГАН ТАВАН ЭРДЭНЭ” ХХК-ийн барьж байгуулж буй тус үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Ирэх намар 09-р сард бүрэн ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр 88 хүнийг байнгын ажлын байраар хангаад зогсохгүй зөвхөн Булган сумын төдийгүй зэргэлдээх сумдын малчдын малыг зах зээлийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.