нөөдөр /2020.12.08/ аймаг, орон нутгийн удирдлагууд 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумдын албан байгууллагуудын дарга нарыг оролцуулан “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгууллаа.
Хурлын эхэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн асуудлаар сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,
-Ойрын хугацаанд бүх сум ИТХ-ын 2 дугаар хуралдаанаа хийж Засаг даргын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр, 2021 оны төсөвөө батална. Тйимээс орон нутагт тулгамдсан чухал асуудлыг тусгах, шийдэх, хөрөнгө оруулалтыг зөв, оновчтой төлөвлөх, он дуусч байгаатай холбогдуулан 2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа дүгнэх, өр авлага үүсгэхгүй байх
-Удахгүй болох мал тооллогын ажлыг Засгийн газар, салбарын яам болон чиг үүрэг бүхий байгууллагаас өгсөн чиглэл, заавар журмын дагуу сайтар зохион байгуулах
-Махны нөөц бүрдүүлэх асуудал дээр эдийн засгийн тооцоо судалгаатай анхаарч, ажиллах
-“COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагтаа авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, дэглэмээ сайтар мөрдүүлэх, байнгын ажиллагаатай хяналтын постуудын үйл ажиллагааг хэрхэвч сулруулж болохгүй гэдгийг анхааруулав.