no image
2020 ОНЫ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ
2020-1-9
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 1-р сарын 9-15-ны хооронд зохион байгуулахаар тогтоосон. Үүний дагуу өнөөдөр орон даяар тооллогын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн тооллогыг уламжлалт болон бүртгэлд суурилсан хосолмол аргыг ашиглан явуулж байгаагаараа онцлогтой юм.
Өөрөөр хэлбэл, хүн амын 90 хувийг нь ХАӨМС болон бусад Яам, Тамгын газрын мэдээллийн санд суурилсан аргаар бүртгэж, үлдсэн 10 хувийг нь уламжлалт аргаар буюу Засаг захиргааны анхан шатны нэгж болох өрхөд хүрч очин, цаасан хэлбэрээр асуулга судалгааг авах замаар тоолж бүртгэх юм. Ховд аймгийн хэмжээнд уг тооллогод санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 2325 өрхийн 9903 иргэн хамрагдана гэсэн урьдчилсан судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан байна. Харин бусад иргэн, айл өрхүүд мэдээллээ харьяа сум, багийнхаа Засаг даргад хандан шалгаж баталгаажуулснаар төрдөө үнэн бодит мэдээллээр тоологдож, бүртгэгдэх юм.