no image
Ховд аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг баталлаа
2025-12-4
noimage
Цаг үеийн мэдээ

ИТХ-ын наймдугаар хуралдаанаар Ховд аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Таван жилийн үндсэн чиглэл нь “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” уриалгын хүрээнд Хүний хөгжил Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил Байгаль орчин, ногоон эдийн засаг Засаглал, дижитал шилжилт Бүсийн хөгжил Аймгийн өрсөлдөх чадвар Шинжлэх ухаан, технологи гэсэн найман хэсгээс бүрдэнэ. Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 31, төсвийн ерөнхийлөн захирагчийн 70 хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг нь 150 үзүүлэлтийн дагуу тооцно. Ингэснээр зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар жил бүр ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргах зэрэг боломжууд бүрдэнэ гэж үзэж байна.