no image
ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭСЭН ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ТӨВИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ХҮРТЭЛХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
2020-11-11
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Эмийн сангуудаар амны хаалтны үнийг нэмэгдүүлэн худалдаалж байгаа талаарх иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу өнөөдөр аймгийн ЗДТГ, ЭМГ-ын удирдлагууд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх таван төв, 16 эмийн сангийн эрхлэгч нартай уулзлаа. Уулзалтын үеэр “Эм, эмнэлгийн тусламжийн тухай хууль”-ийн дагуу 2020 оны 2-р сарын 3-ны өдөр эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-нд заасны дагуу цар тахлын үед амны хаалт, ариутгалын бодис, өргөн хэрэглэгддэг эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлэхгүй байж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн, гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллах чиглэлийг өглөө.
Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд аймгийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг авахыг онцгой анхааруулав. Уулзалтаар талууд зөвшилцөж, эмийн сангуудаар стандартын шаардлага хангасан нэг удаагийн амны хаалтны үнийг эм ханган нийлүүлэх төвөөс авч буй үнийн 20 хувийг нэмж, үүнээс хэтрүүлэхгүйгээр худалдаалахаар боллоо.