no image
ХОВД СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВЛАЛАА
2020-6-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Онцгой комиссоос цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлж ажиллахад дэмжлэг болгож, Ховд сумын төрийн 5 байгууллагын 160 гаруй албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тус сумын 3600 гаруй иргэдийн төлөөлөл болсон Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн хамт олон 4 сая 730 мянган төгрөгийг хандивласан баримтыг өнөөдөр тус сумын Засаг дарга Ш.Ерболот аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд хүлээлгэн өглөө.