
Энэ хүрээнд Ховд аймагт 7-р сарын 17, 18-ны өдрүүдэд “ЗҮҮН АЗИЙН БОРЦГОР ХОТОНГИЙН ХАМГААЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулж байна.
Уулзалтад олон улсын шувуу судлалын байгууллагуудын мэргэжилтнүүд, хотон шувуу судлаач эрдэмтэд болон Ховд аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд, хотон бүхий газрын байгаль хамгаалагчид оролцож байгаа юм.
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж буй тус зөвлөлдөх уулзалтаар Зүүн Азийн борцгор хотонгийн ажлын хэсэг байгуулах, популяцийн үнэлгээ хийх, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх хотон хамгааллын арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцох, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, талуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм байна.