no image
ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ЧУУЛГАНД САЛБАР САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ 150 ГАРУЙ ЗАЛУУ ИНЖЕНЕР ОРОЛЦОЖ БАЙНА
2019-12-26
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн НАМЗХ, “Ахуй төсөл” НҮТББ хамтран Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Ховд-Залуу инженерүүдийн чуулган-2019” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн харилцан сайн туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, тэдний хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэх зорилгоор зохион байгуулж буй тус чуулганд салбар салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй залуучуудын төлөөлөл 150 гаруй залуу оролцож байна.
Чуулганаар Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Харилцаа холбоо, мэдээллийн технологи, Уул уурхайн салбарын хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” ТББ-ын салбар, ур чадвартай залуу инженер судлаачдын зөвлөлийг байгуулах юм. Өнөөдрийн чуулганд оролцогч инженерүүдийн гаргасан санал санаачлагыг “Шинэ Ховд хөтөлбөр”, аймаг орон нутгийн цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж, залуучуудын бүтээл, шинэ санааг дэмжиж ажиллана гэдгийг удирдлагууд хэлж байна.