Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ сарын 10, 11-нд “Бөөр харын урд” хэмээх газар боллоо. Энэ жилийн наадмаар даага 44, шүдлэн 45, хязаалан 46, соёолон 45, их нас 85, азарга 40, жороо 12, эрлийз бага, дунд, дээд насанд нийт 20 орчим хурдан хүлэг уралдсан байна.
“Даага”-ны уралдаанд:
Түрүү магнайд Мөст сумын уяач Б.Ганцоож - хар
Аман хүзүүнд Булган сумын уяач Д.Энхболд