.jpg&w=3840&q=100)
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2026.03.21/ Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хамгаалах түүхэн он жилүүдэд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Чөлөөлөх дайны ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Чөлөөлөх дайны 80 жилийн ойн “БИД ЯЛАВ” медаль гардуулав. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцаж, Орон нутагт Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг штабын бүрэлдэхүүнд үүрэг болголоо.