no image
“ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЖДҮ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА
2019-11-24
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Ховд аймаг 2019 оныг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг дэмжих зорилгоор хуучнаар “Мянган угалзат” зочид буудлын байрыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв”-ийг байгуулж, албан ёсны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Одоогоор бизнес инкубатор төвд “Эко гутал”, “Буянт үйлийн шим хоршооны ажлын хувцасны үйлдвэр”, “Тохируулгатай ажлын байр”, “Гайхамшигт өнгө хэвлэл, сувенер”, “Ажлын цагаан бээлий үйлдвэрлэл”, “Уран зургийн галарей”, “Суран эдлэл” зэрэг ААН-үүд тус бүр өөр өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн ажиллаж байна. Ийнхүү орон нутгийн зүгээс ЖДҮ эрхлэгчдээ бодлогоор дэмжиж “Шинэ Ховд бизнес инкубатор төв”-ийг байгуулснаар орон нутгийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах орчин нөхцөл бүрдэж, үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинээр ажлын байр бий болгох боломж бүрдэж байгааг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна. Энэ онд “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн хүрээнд 17 төсөл, арга хэмжээг 400 гаруй сая төгрөгөөр дэмжиж ажиллажээ. Мөн 13 ААН, иргэнийг ХХААХҮЯ-ны 1 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээлд, гарааны бизнес эрхлэгч 27 залууг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүүгүй зээлд хамруулсан байна.