no image
100 ГАРУЙ МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, СААЛЬЧИН "АЙМГИЙН АВАРГА"-ААР ШАЛГАРЛАА
2020-2-11
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Ховд аймгийн 8000 орчим малчин өрхтэй. Эдгээр малчин өрхүүд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн, 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 3,3 сая гаруй толгой мал тоолуулсан байна. Аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлэн ажиллаж буй малчид, тариаланчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, урамшуулах зорилгоор 2-р сарын 1-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж аймгийн аварга малчид, тариаланчид, саальчдыг тодрууллаа.
Хурлаар холбогдох журмын дагуу болзол шаардлага хангасан 100 гаруй хүнийг аймгийн аваргаар шалгаруулсан юм. Үүнээс 8 малчин "Аймгийн хошой аварга малчин"-аар, 76 малчин "Аймгийн аварга малчин"-аар, 7 саальчин "Аймгийн аварга саальчин"-аар, 13 хүн "Аймгийн аварга тариаланч"-аар шалгарсан байна. Аваргуудын шагналыг “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Сар шинийн босгон дээр хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх юм.