2025-11-17
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Тусгаарлан ажиглах байранд байсан 2 хүүхдээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
2021-6-1
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 01-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 156 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүнээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 75 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 81 сорьцод PCR шинжилгээ тус тус хийсэн байна.
Халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж нийт 271 боллоо. Үүний 248 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
Тодруулбал, Буянт сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр
/ХОВД ИХ СУРГУУЛЬ/
-нд байсан 2 хүүхдээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг”
-т өнөөдрийн /2021.06.02/ байдлаар 21 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. Сүүлд халдвар илэрсэн 2 хүүхдийг өнөөдөр /2021.06.02/
"Тусгаарлах эмнэлэг"
-рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.06.02-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 113, тусгаарлан ажиглах байранд 116, гэрийн тусгаарлалтад-8, гэрийн ажиглалтад-466 иргэн байна.
Иргэн бүр
“ДЭГЛЭМ”
-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"