ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 35 ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 21-ЭЭР НЭМЭГДЖЭЭ
![](/api/medias?path=/2021/11/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01.jpg)
2021 оны 11 дүгээр сарын 17-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 115 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 15 эерэг, 62 сорьцод PCR шинжилгээ хийхэд 6 эерэг гарчээ . Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 21-ээр нэмэгдэж нийт 19235 боллоо.
Тодруулбал, Дарви сумаас 2, Мянгад сумаас 1, Чандмань сумаас 2, Цэцэг сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 14 иргэнээс халдвар илэрсэн байна.
![](/api/medias?path=/2021/11/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_03.jpg)
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.18/ байдлаар нийт 130 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 68 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 62 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 25 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-4, хүндэвтэр-70, хөнгөн 56 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 215, сумдад 129 нийт /344/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 35 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19077 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
![](/api/medias?path=/2021/11/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_04.jpg)
Сүүлийн 24 цагт нийт 276 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 7 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56189 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52686 хүн буюу 82,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 264 хүн хамрагдаж нийт 10461 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"