no image
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 35-ААР НЭМЭГДСЭНИЙ 31 НЬ ЖАРГАЛАНТ СУМААС ИЛЭРЧЭЭ
2021-6-25
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 25-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 450 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 35-аар нэмэгдэж нийт 653 болсон байна.
Тодруулбал, Цэцэг суманд 3 иргэнээс, Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнээс, Жаргалант суманд 31 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Тусгаарлан ажиглах байр “Ховд их сургууль”-д байсан 1 иргэн,
-Бугат багт оршин суух 3 иргэн,
-Жаргалан багт оршин суух 2 иргэн,
-Буянт багт оршин суух 4 иргэн,
-Рашаант багт оршин суух 3 иргэн,
-Магсаржав багт оршин суух 4 иргэн,
-Цамбагарав багт оршин суух 7 иргэн,
-Алагтолгой багт оршин суух 4 иргэн,
-Наран багт оршин суух 1 иргэн,
-Тахилт багт оршин суух 1 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 1 иргэн байна.
Жаргалант сумын Алагтолгой багт оршин суух 2 иргэн сайн дураараа шинжилгээ өгөхөд илэрсэн халдвар, Рашаант багт байрлах төрийн нэг байгууллагаас /ШҮҮХ/ илэрсэн халдварын голомт тодорхойгүй, мэргэжлийн байгууллагууд тандалт хийн ажиллаж байна. Тиймээс Шүүх байгууллагаар сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд 3 дугаар сургуулийн зааланд байрлах "Шинжилгээний цэг"-т очиж шинжилгээ өгөхийг аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас анхаарууллаа. Бусад нь бүгд халдвартай иргэдийн ойрын хавьтлууд байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.26/ байдлаар 116 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-10 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 49 хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал хүндэвтэр бусад нь хөнгөн байна. Жаргалант суманд 39 иргэн, Булган суманд 31 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 380 нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.06.26-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1354, тусгаарлан ажиглах байранд 23, гэрийн тусгаарлалтад-1289, гэрийн ажиглалтад-446 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"