no image
"АЙМГИЙН БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛЧДЫН 6-Р ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО
2019-7-29
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс өнөөдөр “Аймгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилчдын 6-р зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үе үеийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилчдын төлөөлөл 150 орчим хүн оролцож, аймаг, орон нутгийн санхүүгийн салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, салбартаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн талаар зөвлөлдөв. Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид бүртгэл, санхүүгийн салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаарх зөвлөмж гаргаж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр боллоо.