no image
“Цайны зам” өв соёлын II наадам эхэллээ
2019-8-26
noimage
Цаг үеийн мэдээ
Соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд БОАЖЯамны дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ нь мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам” өв соёлын II наадмыг зохион байгуулж байна. Энэ сарын 13-наас 16-ны өдөр Ховд аймагт болох тус наадам өнөөдөр /2019.08.14/ Тэмээн жин, Монгол нүүдэл, Адуучин тэмцээн, бэсрэг наадам, Манхан сум дахь Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аялалаар эхэлж Тэмээн жин Манхан сумаас аймгийн төврүү хөдөллөө. “Тууль цуурын II наадам”, “Алтан хэлхээ” уран нугаралтын наадам, “Угсаатны цай чанах ёслол”, Язгуур урлагийн тоглолт”, “Тэмээн жинг угтах”, “Цайны зам” эрдэм шинжилгээний II бага хурал зэрэг арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм.