no image
Нийт нутгийн 75 хувьд зудын их хүндрэлтэй байх төлөв гарчээ
2025-10-22
noimage
Цаг үеийн мэдээ
Хөдөө аж ахуй

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс Ховд аймгийн зудын эрсдэлийн мэдээллийг урьдчилсан байдлаар гаргажээ. Зудын урьдчилсан төлөвөөр Ховд аймгийн нийт нутгийн 5 хувьд нэн их, 75 хувьд их, 16 хувьд дунд зэрэг, 4 хувьд бага хүндрэлтэй байхаар байна. Зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолжээ.