
Аймаг, орон нутгийн зүгээс ч дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд “АЙТЫС-2019” харилцаа дууны Олон улсын наадмыг зохион байгуулсан нь Казах түмний талархлыг хүлээсэн ажил боллоо.
Өнөөдөр аймгийн ИХ-ын төлөөлөгч, "ХОВД ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ХХК-ийн захирал Ш.Арстаны хамтаар Буянт суманд ажиллалаа. Энэ үеэр “НАУРЫЗ”-ын баярын хурлын үйл ажиллагаанд оролцож тус суманд ажиллаж, амьдарч буй Казах ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа.
Мөн Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч ажиллав.