no image
Японы элчин сайд М.Игавахараг гэргийн хамт хүлээн авч уулзав
2025-8-19
noimage

Өнөөдөр /2025.08.04/ УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нар болон албаны бусад төлөөлөл Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Игавахараг гэргийн хамт хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Япон улсын Засгийн газраас Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 



Япон улсын Засгийн газар Монгол улсад 1990 оноос хойш 35 жилийн турш дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хугацаанд зөвхөн манай аймагт л гэхэд өмнө нь 22 төсөл хэрэгжүүлсэн бол энэ удаагийнх нь 23 дахь төсөл, хөрөнгө оруулалт болж байна. Улмаар "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" төслийн гэрээнд гарын үсэг зурав. 



Энэхүү төслийн хүрээнд Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрыг засварлаж сурагчдын эрүүл орчинд сурч хөгжих, багш, ажиллагсдын ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Талууд цаашдын хамтын ажиллагааг илүү сайжруулах талаар ярилцлаа. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Япон улсын Засгийн газраас эрүүл мэнд тэр дундаа боловсролын салбарт түлхүү анхаарч хойч ирээдүй болсон "хүүхдүүд"-ийн төлөө хамтран ажиллаж байгаад Ховд аймгийнхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж амжилт хүслээ. 



Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Игавахара гэргийн хамт зарим сумдад ажиллана. Мөн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн баярт оролцохоор төлөвлөжээ.