

Өсвөрийн Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.01.23/ эхэллээ. Аймгийн Волейболын холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд аймгийн төв Жаргалант сумын таван сургууль, хөдөөгийн сумдын 11 сургууль, 17 клубийн эрэгтэй, эмэгтэй 59 багийн 600 гаруй өсвөрийн тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа, сорин өрсөлдөж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Волейболын холбооны тэргүүн Х.Баасанхүү, аймгийн БТСГ-ын дарга Б.Бямбажав тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож, баг тамирчид, багш, дасгалжуулагчдад амжилт хүслээ. Тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилж, 2026 оны өсвөрийн аварга баг, шилдэг тоглогчид тодорно. Энэхүү тэмцээн нь аймгийн Волейболын холбооноос 2026 онд зохион байгуулж буй гурав дахь тэмцээн бөгөөд өсвөр үеийн волейболын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой.
.jpg)