no image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЯНТ СУМАНД АЖИЛЛАВ
2020-1-18
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр /2020.01.18/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн СТСХ-ийн дарга Ч,Багдал, ХХААГ-ын дарга Г.Гогчигсүрэн, МЭГ-ын дарга Д.Батцэнгэл, аймгийн НБХ-ийн мэргэжилтэн С.Дорж, Архивын тасгийн эрхлэгч С.Батдорж, Цэргийн штабын мэргэжилтэн н.Мөнгөнцоож, БСУГ-ын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн н.Нямдорж нар багтаж чиг үүргийнхээ дагуу тус сумын 2019 оны ажилд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Мөн энэ үеэр сумын иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, 2020 оны зорилтын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм. Энэ онд Буянт сумыг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбоно. Тиймээс сургууль, сурагчдын дотуур байрны дулааны шугам сүлжээг шинэчлэх асуудлыг эхний хагас жилд багтаан шийдвэрлэж өгөх, тэжээлийн үнийн өсөлт иргэдийн сүүний хэрэгцээг хангадаг малчдад хүндээр тусаж байгаад анхаарах, шинэ Соёлын төвийн тохижилтод дэмжлэг үзүүлэх, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүслээ. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон албаны бусад хүмүүс асуулт асууж, санал гаргасан сумын иргэдийн асуултад хариулт өгч зохих журмын дагуу шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий төрийн албан хаагчдыг ЭМЯ-ны “Жуух бичиг”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулж баяр хүргэлээ. Мөн сумын Эрүүл мэндийн төвд Нярайн судас тодруулагч аппарат, цахилгаан жин гардуулсан бол сургуулийн 3 бүлгийн ширээ сандлыг иж бүрэн шинэчилж өгөхөө илэрхийллээ. Сумын Засаг дарга М.Пүрэв:Буянт сумын хувьд МАА-н болон төв суурин газрын өвөлжилт хэвийн. 184700 мал өвөлжиж, хаваржина. Харин Хар ус нуурын ус зайлж, хөлдсөнөөс "Цагаан гол"-д өвөлжиж буй айл өрхүүд мөсөн дээр гэр орноо барьсан, малын идэш тэжээл муудсан. Тиймээс тэнд өвөлждөг 60 орчим мянган малын 40-45 мянган мал нь өөр бүсэд өвөлжиж байна гэлээ.