
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан маргаашнаас буюу 04 дүгээр сарын 03-аас эхлэн аймгийн нөөцийн махыг худалдаанд гаргахаар бэлтгэл хангалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хүнсний 10 дэлгүүртэй “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулан нөөцийн махыг 1,5-4 кг-аар бэлтгэн нийлүүлсэн байна. Учирч болох эрсдлийг тооцоолж Ховд аймаг махны нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн ба 40 хоногийн нөөцтэй байна.