no image
"Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдэвт өдөрлөг болж байна
2025-10-20
noimage

"Монголын хөрөнгийн бирж" ХК-аас санаачлан хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ сард Баруун бүсийн ард иргэдэд мэдээлэл хүргэхээр ажиллаж буй. Өнөөдөр /2025.09.23/ өдөрлөгт арга хэмжээ Ховд аймагт болж байна. 

 

 

Арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга М.Амарсанаа үг хэлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн Г.Наранзул иргэдэд санхүүгийн боловсрол сэдвээр, Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт ба 1072 сэдвээр тус тус мэдээлэл хүргэлээ. 

 

 

Тус өдөрлөгөөр: 1072 хувьцааны бүртгэл ногдол ашиг, хэрхэн арилжаалах -Баялгийн шударга хуваарилалтын талаар Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, Мэдээллийг шүүж өгөх, Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд өдөрлөгт оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, үйлчилгээ үзүүлнэ. "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөг нь иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.