no image
АВАРГУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ҮДШИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-4-9
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д Волейболын ОУХМ дасгалжуулагч Д.Баярболд, мөн Г.Номин, Г.Хатантуул дасгалжуулагчтай, Ж.Саруул ахлагчтай эмэгтэй баг тамирчид маань Волейболын идэрчүүдийн Улсын аварга баг болж Алтан медаль, Цомын эзэд боллоо. 18 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлж түүхэн амжилт гаргасан аваргууддаа хүндэтгэл үзүүлж ХДТ-ын уран бүтээлчидтэйгээ хамтран аймгийнхаа төв талбайд "Үдшийн цэнгүүн" зохион байгууллаа. Энэ үеэр Волейболын идэрчүүдийн Улсын аваргын Шилдэг 8 багийн нэгээр шалгарсан Б.Тамир ахлагчтай баг тамирчиддаа аймгийн Засаг даргын "ӨРГӨМЖЛӨЛ, дурсгалын зүйл гардууллаа. Улсын аварга болсон охиддоо болон аав ээж, багш дасгалжуулагчиддаа "Өргөмжлөл" мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа. Мөн аймгийн БСУГ-аас Монгол улсын аваргаар шалгарсан тамирчдыг "ШИЛДЭГ СУРАГЧ" медалиар шагнаж урамшуулав. Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж түүхэн амжилт гаргасан баг тамирчиддаа Ховдчуудынхаа нэрийн өмнөөс дахин баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт гаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн дадлагажуулсан багш, дасгалжуулагчид, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Тэмцээнийг хамтран зохион байгуулсан аймгийн БТСГ, Волейболын холбооны нийт хамт олонд ажлын амжилт хүсье. Тамирчдын яруу алдар бадартугай.