no image
ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ “ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2019-6-16
noimage
Цаг үеийн мэдээ
Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж буй Баруун таван аймгийн 130 оюутан өнөөдрөөс эхлэн цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтандаа хамрагдаж эхэллээ. Эдгээр оюутнууд өнгөрсөн 4,5-р сард онолын сургалтад хамрагдсан. Тэгвэл өнөөдрөөс Цэргийн тангараг өргөх өдөр буюу 8-р сарын 15-ныг хүртэл Зэвсэгт хүчний 123-р ангид практик сургалтад хамрагдах юм. Ийнхүү цэргийн насны их, дээд сургууль, коллежид суралцаж буй залуучууд 4 сарын хугацаандаа хуулийн дагуу цэргийн алба хааж байгаа нь сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллах нэг гол шаардлагыг хангах давуу талтай юм.