no image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ “ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭВ
2019-12-12
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны зорилтуудыг танилцуулсан юм.
Аймгийн Засаг даргын илтгэлийг ээлжит хуралдаанаар хэлэлцээд "Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 85,2%-тай, "Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг 2019 оны жилийн эцсийн байдлаар өссөн дүнгээр 78,4%-тай буюу "Хангалттай" гэж дүгнэв. Мөн хуралдаанаар 2020 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан зорилт, "Хүний хөгжлийг дэмжих, бизнес хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх жил"-ийн зорилтыг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болголоо.