no image
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав
2021-3-23
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 100 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, дэд хурандаа Б.Мөнгөнцоож, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Чунагсүрэн, ЗХ-ний 123 дугаар ангийн радио холбооны техникч Б. Бадамцэцэг нарын нэр бүхий 5 алба хаагч Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, Цагдаагийн газрын Харуулын дарга, ахмад Ц.Мөнхбат, Цагдаагийн газрын харуулчин, ахлах ахлагч Ц.Амартүвшин нарын нэр бүхий 11 алба хаагч “Ховдын төлөө” медалиар шагнав. Мөн нэр бүхий алба хаагчдыг аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагналаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийт алба хаагчдад баяр хүргэв.