no image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ ШИНЭ ХОВД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН II ЧУУЛГАНД ОРОЛЦСОН БНХАУ-ЫН ШУӨЗОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-11-28
noimage
Цаг үеийн мэдээ
“Шинэ Ховд хөрөнгө оруулалт, хөгжлийн 2-р чуулган”-д оролцсон Аньхуй мужийн болон БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Цонж мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ли Шүэгээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр /2019.11.24/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзлаа. Энэ үеэр 2 улсын аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. ШУӨЗОрны төлөөлөгчид манай аймагтай ХАА, аялал жуулчлал, соёл, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Шинэ Ховд хөрөнгө оруулалтын чуулганы үеэр танилцуулагдсан ойрын 5 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 69 төслийн 50 гаруй төсөлд нь хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжтойг хэллээ. Ингэхдээ орон нутагт байгуулсан үйлдвэр, ААН-ийн тодорхой хувийг Ховд аймгийн ААН, компани эзэмшиж, хамтран ажилладаг байх шаардлагатайг онцолсон юм. Уулзалтад Ховд аймгийн талаас аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХОХБХ-ийн дарга Ц.Ганданповрон, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, Мал эмнэлэгийн газрын дарга Д.Батцэнгэл, Булган сумын ИТХ-ын дарга н.Батхуяг нар оролцлоо.