no image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ЖАРГАЛСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ АЛТАЙ СУМАНД АЖИЛЛАЛАА
2020-1-27
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Сумдын Засаг даргын үйл ажилгааны хөтөлбөрийн хүрэээнд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, өвөлжилтийн нөхцөл байдал, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан байдал болон сумдад хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 20-25-ны өдрүүдэд Мөнххайрхан, Мөст, Үенч, Булган, Алтай сумдад ажиллалаа. Алтай суманд 2019 онд Улсын болон Орон нутгийн төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн байна. Тус сум нь 2018 оны сум орон нутгийнхаа ажлын үзүүлэлтээр аймагтаа тэргүүлсэн бөгөөд 2019 онд энэ амжилтаа бататган амжилттай ажилласан талаар сумын удирдлагууд хэлж байна. 2019 оныг Ховд аймгийн хэмжээнд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Алтай сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 8 эмэгтэй санал санаачлагаараа нэгдэн 2019 оны 8-р сараас эхлэн сумынхаа бизнес инкубатор төвд оёдол эсгүүрийн үйлчилгээ, үсчин, гоо сайхан, гар утас засвар, хүргэлтийн хоол үйлдвэрлэл зэрэг үйлчилгээг эрхлэн ажиллаж байна. Тухайлбал, оёдлын цехэд нь л гэхэд 3 оёдолчин ажиллаж, монгол, европ загварын хувцас, асар, майхан, үйлдвэрийн газруудын ХАБЭА-н зориулалтын хувцасм зэрэг өдөртөө 10-20 бүтээгдэхүүн үйлдвэрлэж баруун 3 сумын хэрэглэгчдэд нийлүүлэн ажиллаж байна. Цаашид ийнхүү үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэхийн тулд үйлчилгээний төвийн байранд их засвар хийх, дулааны шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх шаардлагатай байгаа тул ЖДҮ-ийн хүүгүй зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс хэлж байлаа. Харин аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан хэлэхдээ “Сум орон нутагтаа ажлын байр бий болгож, өрх толгойлсон эмэгтэйчүүд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа нь ихээхэн саашаалтай. Тиймээс Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэдгийг хэлж байлаа.