no image
"Олон улсын хөөмийн VI наадам"-ын шилдгүүд тодорлоо
2025-8-20
noimage

"Энэ сарын 02-04-ний өдрүүдэд "Олон улсын хөөмийн VI наадам зохион байгуулав. Наадмын хүрээнд: Хөөмийн уралдааныг дөрвөн төрлөөр явуулж гадаадын 40-өөд манай улсаас 30-аад буюу 70-гаруй оролцогч 2 өдрийн турш авьяас, чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. 



Тодруулбал: Уралдааны гоцлол төрөлд: -Гранпри Х.Ганзориг /Монгол улс. Ховд аймаг/ -Тэргүүн байранд Ц.Хаш-Эрдэнэ /Монгол улс/ -Дэд байранд Ч.Баатарсүрэн /Монгол улс. Ховд аймаг/ -Гутгаар байранд М.Мөнхбат /Монгол улс. Улаанбаатар хот/ -Тусгай байранд Д.Буянтөлх /Монгол улс. Улаанбаатар хот/ -Хамтлаг төрөлд: -Тэргүүн байранд Жангар хамтлаг /Монгол улс. Ховд аймаг/ -Дэд байранд Акышкылар хамтлаг /Бүгд Найрамдах Тува улс/ -Гутгаар байранд Алтай Кай хамтлаг /Бүгд Найрамдах Тува улс/ -Тусгай байранд Эре-Чуй хамтлаг /Бүгд Найрамдах Тува улс/ -Орчин үеийн төрөлд: -Тэргүүн байранд Ц.Хаш-Эрдэнэ /Монгол улс/ -Дэд байранд Д.Золзаяа /Монгол улс. Ховд аймаг/ -Гутгаар байранд Д.Басан /Монгол улс. Увс аймаг/ -Тусгай байранд З.Отгонхүү /Монгол улс. Ховд аймаг/ -Хүүхдийн хөөмийн төрөлд: -Тэргүүн байранд Б.Отгончимэг /Монгол улс/ -Дэд байранд Халин /ӨМӨЗО/ -Гутгаар байранд Ч.Түвшинбаяр /Монгол улс/ -Тусгай байранд Жавхаа, Сүлдээ нар /ӨМӨЗО/ нар тус тус шалгарлаа. Энэ үеэр уралдааны шилдгүүд болон онцлох төрөл, уран бүтээлчдийг оролцуулсан "ГАЛА ТОГЛОЛТ"-ыг иргэдэд толилуулснаараа онцлог болов. Түүнчлэн "Шүүгчдийн нэрэмжит шагнал", -Ховд аймгийн нэрэмжит тэмдэг", -Засаг даргын Хүндэт өргөмжлөл"-өөр нэр бүхий оролцогчдыг шагнаж урамшууллаа.