no image
Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаа “Алтан төлийн эзэн” боллоо
2021-6-16
noimage
Хөдөө аж ахуй
МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран жил бүр “Алтан төлийн эзэн”-ийг тодруулдаг уламжлалтай. Сар шинийн босгон дээр Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаагийн гэр бүл “Алтан ишигний эзэн"-ээр шалгарлаа.
К.Баярмянгаа, Г.Наранцэцэг нар "Хөдөлмөр" нэгдлийн үед 20 малтай өрх тусгаарлан айл болж байсан тэр цагаас хойш 30 гаруй жил хамтдаа хөдөлмөрлөж, өдгөө 1200 орчим толгой болгон өсгөжээ. Ялангуяа ямаан сүргийнхээ тоо толгойгоор сум орон нутагтаа тэргүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад идэвх санаачлага гарган ажиллаж байна.
Энэ жилийн тухайд 600 гаруй төл бойжуулж, Бураа багийнхаа анхны “Алтан төлийн эзэн” болж байна.
30 гаруй жил мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж яваа малчин к.Баярмянгаа, түүний гэргий Г.Наранцэцэг нартаа амжилт хүсье.