no image
Ховд аймаг болон БНХАУ-ын Үжячюй хотын худалдаа, аж үйлдвэрийн төлөөлөл уулзлаа
2026-5-21
noimage
Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Шиньжяны Үйлдвэрлэл, Бүтээн Байгуулалтын Үжячюй хотын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ма Юүшөн тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна.


 

Албаны төлөөлөл Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорац болон Ховд аймгийн бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.


 

Энэ үеэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, гар урлал, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, экспортын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр талын аж ахуйн нэгжийн төлөөллүүд хамтын ажиллагаа, бизнесийн хэлэлцээр хийв.  
 


БНХАУ-ын Шиньжяны Үйлдвэрлэл, Бүтээн Байгуулалтын Үжячюй хотын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ма Юүшөн тэргүүтэй төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу энэ сарын 22 хүртэл Ховд аймагт ажиллана.