no image
"Алтай-бидний нийтийн гэр” хуралд 4 улсын 6 муж оролцов
2022-1-5
noimage
Цаг үеийн мэдээ
 Монгол, Орос, Хятад, Казахстан улсын 6 мужийн хамтарсан “Алтай-бидний нийтийн гэр” Олон улсын Зохицуулах зөвлөлийн 16 дугаар хуралдаан /2021.12.09/цахимаар боллоо. Хуралд аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.   Үүгээр: - Цар тахлын хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд "Алтай-Бидний нийтлэг гэр" Олон улсын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа - “Их Алтай буюу Great Altai” Олон улсын аялал жуулчлал, спортын наадмыг 2023 онд Монголын талд зохион байгуулах - Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөлийн II форум, оюутны зуны сургалтыг 2022 онд онлайн хэлбэрээр зохион байгуулах - Алтайн Бүгд Найрамдах Улсаас гаргасан "Ирвэсийн орон" олон улсын экологийн "Ирвэсийн нутаг" сэдэвт наадам зохион байгуулж, цэвэрхэн голууд экологийн аяныг өрнүүлэх санаачилга гаргалаа. Мөн 2022-2023 онд Баян-Өлгий аймгийг “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн тэргүүлэгч бүсээр сонгон, дараагийн хуралдааныг 2023 онд Монгол Улсын Баян-Өлгий аймагт зохион байгуулах шийдвэр гарсан юм.