no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.21-07.22/ 32 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, 95 ХҮН ЭДГЭРЧЭЭ
2021-7-21
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 07 дугаар сарын 21-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 22-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 162 сорьцод PCR, 138 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 32-оор нэмэгдэж нийт 2034 боллоо.
Тодруулбал, Дуут сумаас 1, Цэцэг сумаас 3, Мөст сумаас 1, Мөнххайрхан сумаас 1, Зэрэг сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 25 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цементийн үйлдвэрээс 4,
-Улаанбаатар хотоос ирсэн 1,
-Бичигт багт оршин суух 2,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Рашаант багт оршин суух 2,
-Наран багт оршин суух 2,
-Баатархайрхан багт оршин суух 6,
-Бугат багт оршин суух 1,
-Магсаржав багт оршин суух 3 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.22/ байдлаар 157 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 27 нь 0-18 насны хүүхэд, 4 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-13, хүндэвтэр-34 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 185, сумдад 33 нийт /218/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 95 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1653 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.22-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2519 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"