“Алтай бидний нийтийн гэр” ОУ-ын зохицуулах зөвлөлийн хурал энэ сарын 19-21-ний өдрүүдэд ШУӨЗОрны Алтай аймагт боллоо. Арга хэмжээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан улсын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний эхний өдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр: БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ШУӨЗорны Намын хорооны дарга Ма Син Руй бусад албаны төлөөллийн хамтаар дөрвөн улсын аймаг, муж, хотуудын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт, арга хэмжээнд Монгол улсын Ховд, Увс, Баян-өлгий аймгийн Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг оролцов.
Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр: Аймгийнхаа нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын бодлого зорилтын талаар танилцууллаа. Мөн олон жилийн найрсаг, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж: -ХАА, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, -Боомт, хилийн худалдаа, үйлчилгээг өргөжүүлэхэд хоёр талаас санаачилга гарган ажиллах саналыг уламжиллаа.
БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ШУӨЗорны Намын хорооны дарга Ма Син Руй: -Монгол улсын гурван аймгаас уламжилсан саналын хүрээнд харьяа яамны сайд, ажил хариуцсан албан тушаалтнуудтай ярилцаж шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ. Мөн боомтын дэд бүтцийг шийдвэрлэж хүчин чадлыг нэмэгдүүлснээр талуудын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрнэ гэдгийг онцлон тэмдэглэв.