ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН (2023.12.04) ЭХЭЛЛЭЭ.
Хурлаар:
1. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны зорилт, Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай
3. Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2024 оны төсвийн төслийн тухай
4. Аймгийн 2024 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх санал
5. Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөөний тухай
6. Дөргөн сумын Бөхөн, Дуут сумын Тэрэгт уул- Битүүт алаг бодончийн газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилалд оруулах тухай
7. Төрийн дээд шагналд уламжлах тухай гэсэн 7 илтгэл хэлэлцэх юм.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 14 дүгээр хуралдаан 70 хувийн ирцтэй хуралдаж байна.