no image
БНХАУ-ын ШУӨЗорны Алтай аймгийн сурагчдын төлөөлөл Ховд аймагт
2025-8-19
noimage

 

БНХАУ-ын ШУӨЗорны Алтай аймгийн сурагчдын төлөөлөл Ховд аймагт ирлээ. Хоёр аймгийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын төлөөлөл зуны амралтаараа Ховд, Баян-өлгий аймгийг зорьж ийнхүү аялж байна. 



Аймгийн ХГБХХГ-ын хамт олон өнөөдөр /2025.07.29/ сурагчдын төлөөлөл болон ахалж яваа багш, бүрэлдэхүүнийг угтан авч дуу, хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барилаа. Аяллын үр дүнд хоёр аймгийн сурагчид үе тэнгийнхэнтэйгээ урлаг, спорт, сурлагаараа туршлагаа хуваалцах, харилцан холбоо тогтоож хамтдаа хөгжих боломж нээгдэнэ гэж үзэж байна.