
Мөн тус ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэрээ БОЭТ-д иж бүрэн тоноглосон, яаралтай тусламжийн авто машиныг гардуулан өглөө.
Ховд аймгийн БОЭТ нь жилдээ 130-150 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү түргэн тусламжийн машины тоог нэмэгдүүлснээр иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.
