no image
Аймгийн Онцгой комисст амны хаалт хандивлав
2020-12-7
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
"COVID-19" цар тахлын дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хэдийгээр Ховд аймагт уг халдвар бүртгэгдээгүй ч аймгийн Онцгой комисс төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж байна.
Өнөөдөр /2020.12.27/ НАМЗХ-ноос 2000 ширхэг амны хаалт хандивлаж, аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржавд хүлээлгэн өглөө.
Мөн "Алтайн зам" ХК-ийн төслийн удирдагч С.Баярсайхан компанийн зүгээс 20000 ширхэг амны хаалт хандивлаж аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Г.Нэргүй нарт хүлээлгэн өгөв.
Эдгээрээс ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд буюу галын шугаманд ажиллаж буй Цагдаа, Онцгой, эмч эмнэлгийн ажилчдад олгоно гэж аймаг, орон нутгийн удирдлагууд шийдвэрлэлээ.