no image
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН НААДАМД БУЛГАН СУМЫН АЛБАН ХААГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ
2019-11-24
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран зохион байгуулсан “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг спортын наадам-2019” арга хэмжээнд 17 сумын 300 гаруй албан хаагч оролцлоо. Урлагийн наадмыг багийн мэндчилгээ, гоцлол үзүүлбэр гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа.
Багийн мэндчилгээний төрөлд: 1-р байр – Жаргалант сумын “Ховд хот” баг 2-р байр – Булган сумын баг 3-р байр – Мянгад сумын баг тус тус шалгарлаа. Гоцлол төрөлд: 1-р байр – Дуут сум 2-р байр – Буянт сум 3-р байр – Манхан сум Тусгай байр – Жаргалант, Чандмань, Дарви, Мөнххайрхан сумдаас оролцогчид шалгарсан юм. Харин спортын тэмцээнийг гар бөмбөг, шатар, дартс, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал, гар бөмбөгийн тэмцээнд: 1-р байр – Булган сум 2-р байр – Мөнххайрхан сум 3-р байр – Алтай сумын баг тамирчид шалгарлаа. Мөн энэ үеэр орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын дунд анх удаагаа зохион байгуулсан сургалт, урлаг, спортын наадмын үйл ажиллагаанд амжилттай оролцсон хамт олныг онооны нийлбэр дүнгээр эрэмбэлэн шилдгүүдийг тодрууллаа. Үүнд: 1-р байр – Булган сум 2-р байр – Манхан сум 3-р байр – Мөст сум Тусгай байр – Эрдэнэбүрэн сумын албан хаагчид шалгарч, шагналаа гардан авлаа. Ийнхүү энэ жил анх удаагаа зохион байгуулсан сургалт, урлаг, спортын наадмын үйл ажиллагааг цаашид уламжлал болгон, 2020 онд Булган суманд зохион байгуулахаар болсон юм.