no image
ШВЕЙЦАРИЙН ПАРЛАМЕНТИЙН ДАРГА ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2019-7-28
noimage
Цаг үеийн мэдээ
Швейцарийн Холбооны Улсын Парламентийн дарга Марина Караббио 6-р сарын 30, 7-р сарын 1, 2-ны өдрүүдэд Ховд аймагт айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан 6-р сарын 30-ны өдөр аймаг, орон нутгийн удирдлагууд болон холбогдох төрийн болон төсөл хөтөлбөрийн байгууллагуудын төлөөллүүд хүлээн авч уулзан, өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Швейцарийн хөгжлийн агентлаг нь 2002 оноос эхлэн Монгол Улсад, 2004 оноос эхлэн Ховд аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хамтын ажиллагааны 15 жилийн хугацаанд Цөлжилтийг сааруулах төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малын эрүүл мэнд, түүхий эдийн мөшгөх тогтолцооны төсөл, Хариуцлагатай уул уурхай, дулааны алдагдал бууруулах төсөл зэрэг 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба одоогоор 17 төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр хатагтай Марина Караббио дагалдан яваа ажлын хэсгийнхэн дээрхи төслүүдийн хугацааг сунган хэрэгжүүлэхэд анхаарч, тэр дундаа "Монгол ногоо", "Ногоон алт" төслүүдэд түлхүү анхаарч хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.