ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 106 ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 38-ААР НЭМЭГДЖЭЭ
![](/api/medias?path=/2021/10/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01.jpg)
2021 оны 10 дугаар сарын 30-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 31-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 89 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 20 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 18 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 38-аар нэмэгдэж нийт 18570 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 1, Буянт сумаас 1, Дарви сумаас 1, Дөргөн сумаас 5, Зэрэг сумаас 2, Чандмань сумаас 1, Цэцэг сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 26 иргэнээс халдвар илэрсэн байна.
![](/api/medias?path=/2021/10/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_03.jpg)
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.31/ байдлаар нийт 266 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 135 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 131 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 34 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-15, хүндэвтэр-96, хөнгөн 153 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 316, сумдад 353 нийт /669/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 106 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17828 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
![](/api/medias?path=/2021/10/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_04.jpg)
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"