no image
БУЛГАН СУМААС ШАЛГАРСАН "АЙМГИЙН АВАРГА"-УУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
2021-6-16
noimage
Хөдөө аж ахуй
Булган сум 800 гаруй малчин өрхтэй. Тус сум 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 303000 толгой мал тоолуулж малынхаа тоо толгойгоор аймагтаа сүүлийн 3 жил дараалан тэргүүлжээ. Сар шинийн босгон дээр аймгийн хэмжээнд 60 гаруй малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэний дотор Булган сумаас 4 малчин энэхүү шагналын эзэн боллоо. Тодруулбал,тус сумын Баянгол багийн малчин Уртнасангийн Ууганбаатар, Байтаг багийн малчин Доржийн Батбаатар, Алагтолгой багийн малчин Нукаагийн Цээжав, Доноройн Дамдинсүрэн нар “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн бол Байтаг багийн малчин Ширэндэвийн Бадамцэцэг “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН” цол хүртсэн юм.