no image
СҮҮЛИЙН 25 ЦАГТ /07.17-07.18/ НИЙТ 692 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 31 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021-7-17
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 07 дугаар сарын 17-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 692 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 31-ээр нэмэгдэж нийт 1922 боллоо.
Тодруулбал, Мөст сумаас 2, Дарви сумаас 2, Булган сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 26 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Эко цементийн үйлдвэрээс 4,
-Буянт багт оршин суух 7,
-Магсаржав багт оршин суух 1,
-Бугат багт оршин суух 5,
-Бичигт багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 4,
-Наран багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.18/ байдлаар 198 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-16, хүндэвтэр-51 бусад нь хөнгөн.
“Мөнх цохилохуй” эмнэлэгт 1, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 43 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 283, сумдад 58 нийт /341/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 53 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1398 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.18-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2907 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"