no image
Волейболын өсвөрийн аваргууд тодорлоо
2025-12-2
noimage

Өсвөрийн аварга шалгаруулах U-13, U-14 насны волейболын тэмцээнийг Ховд аймагт анх удаа зохион байгууллаа. Аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулсан уг тэмцээний эрэгтэй эмэгтэй төрөлд 60 багийн 700 гаруй өсвөрийн тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. “Спортын аваргууд” хөтөлбөр болон спортыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд волейболын спортыг сурталчлан таниулах, ирээдүйн тамирчдыг бэлтгэн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд тэмцээний зорилго чиглэж байлаа. Эмэгтэй ангилалд: Гутгаар байрт Спортын мастер С.Оюунгэрэл дасгалжуулагчтай “Цастын дөрвөн бэрх” клуб Дэд байрт спортын мастер Г.Нармандах дасгалжуулагчтай “W-13” клуб Тэргүүн байрт Спортын мастер Г.Хатантуул дасгалжуулагчтай 6-р сургуулийн баг Эрэгтэй ангилалд: Гутгаар байрт Г.Үүрийнтуяа дасгалжуулагчтай “Бэрс” клуб Дэд байрт спортын мастер С.Оюунгэрэл дасгалжуулагчтай “Цастын дөрвөн бэрх” клуб Тэргүүн байрт Г.Ганзориг дасгалжуулагчтай “W-13” клуб шалгарч медалийн эзэд боллоо. Шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн волейболын холбооны тэргүүн Х.Баасанхүү, аймгийн БТСГ-ын дарга Б.Бямбажав нар гардуулж, тамирчид болон дасгалжуулагч нарт баяр хүргэв.